5/26/10

Зүүд 2010.05.25

Би Анна /юун Анна юм бүү мэд/ гэдэг нэг хүүхэнтэй хамт С. Далигийн шавь болов. Дали бидэнд юу ч эс заах атал байнга хаа сайгүй дагуулан тэнэж явна. Тэр Анна Далигаас жирэмсэн болсон авч тэд юман чинээ тоохгүй хаа сайгүй тэнээд л байна. Заримдаа тэд нэгнээ хөтлөөд шоргоолж шиг явах гэж зориуд оролддог. Ингэж байгаад нэгэн өндөр хаднаас унав. Надад ямар тэнэг харагдсан гээ ч, би үхтэл инээв...
Далли хэлэхдээ: “Та хоёр зурах гэж битгий оролд, зүгээр л тэнэ, хэрэн хэсүүчил, зүгээр л амьд яв, үхэн үхтлээ бүхнийг мэдэр, харин дараа нь бүүр дараа нь үхсэн хойноо зураач болоорой. Энэ дэлхий дээрх бүх зураачид үхсэн хойноо жинхэнэ зураач уран бүтээлч болох гэж бэлтгэл ажлаа энд хийж байгаа юм” гэж хэлэв...сэрсэн

Сэрсэн хойноо бодов: Нээрээ үхлийн дараа Вангог, Пикасо, Клод Моне, Матис … нар юу хийж байгаа бол...Мэдээж зургаа зурж байгаа байх...Юу зурж байгаа бол? Бидний оюунаас хэтэрсэн агуу юм хийж байгаа эсвэл бүүр энгийн бүтээл туурвиж байгаа юм болов уу. Жишээ нь энэ орчлонд амьд байгаа бүх шавьжуудын хэлбэр дизайныг С.Дали тэнгэрийн орондоо хийж суугаа ч юм билүү. Kkkk....Тэгээд хийчхээд загвараа Бурханд үзүүлж батлуулдаг байхдаа ха ха ха ха. Харин Вангог хавар ургах цэцгүүдийн загвар дээр анхаарч, Давинчи гоо сайхан хүмүүсийг урлан бүтээж байгаа ч юм билүү хэн мэдлээ....
Энийг уншив: Зүүд 2010.05.25жиргэе!

8 сэтгэгдэл:

Anonymous said...

тэр Анна ямар азтай туучий вэ..Дали-тай загас наалдуулсан байдаг хн, хаха....

dream said...

vhliin daraa yu bh n vrgelj l sonin bdg daa ;)

нойтон навч. said...

дали ч бай хэн ч бай, загас наадуулах сонин биш, ер сониуч зан л тэр...
загас наадуулахад тэр хүний өөр нүд хэзээ ч гарч ирэхгүй,
учир нь загас наадуулна гэдэг ер хүний араатан хүслийн нэг хэлбэр, хүсэл хангагдах төдий л юм...

харин жирэмслэнэ гэдэг өөр хэрэг байж мэдэх. мэдэхгүй юм,

сайхан санаа байна,
үхэл хүртэл өөрийгөө бэлдэх.

нойтон навч. said...

бид өөр ертөнцөөс ирцгээсэн ажиглалтын систем ч юм билүү?
суралцах гэсэн ирсэн сурагчид ч юм билүү?

ер энгийн шүү дээ,

kafka said...

Nadad taalagdlaa... nzaa ... chinii setgen bodoj bgaa bas zuudelj bgaa yum chini aguaa yumaaa IDOOOOOOOOO!

Идо said...

нойтон навч--Тийм шүү..бодоод л байвал хувилбар хязгааргүй

kafka --- Ха ха агуусаад байх юу байхуудээ, Зүүд биднээс тусдаа дураараа, зоргоороо зүйл шүү дээ. Зарим зүүд би лав биш...

Нээрээ Дали дандаа шоргоолж зурдаг шүү!

Anonymous said...

Goyo yum aa.. Chinii zuudend hamt bsn ch boloosoi kkk.. Tegeed minii nudeer yaj haragdah bsn bol..??

Anonymous said...

:)
etgeed hun ch etgeed zuud zuudleh yum...
hun medlegiin hurende zuudledeg timu...
Dalig meddeggu hun Dalig zuudlehgu timu...
:)

Post a Comment