1/24/12


Арьсан дээгүүр минь гүрвэлийн сүнснүүд хөөцөлдөн тоглов уу
Амьдрал хэмээх жижиг өрөөний хаалга цонх нь олдохгүй төөрөв үү
Андын сэтгэл нударган дотроо салаавч хадгалав уу
Аз жаргалын тариаланг хар хэрээдээс хамгаалах ноорхой мануухай салхинд бүжив үү
Заримдаа “бодол юүлэх төхөөрөмж” минь
Загасгүй нууранд шидсэн дэгээ шиг
Хаая “цус юүлэх төхөөрөмж” минь
Хальтардаг гутлаар мөсөн дээгүүр тэших шиг...

1/11/12


Гацууур мод, бэлэг сэлт
Ганган гутал бэлэн эсэх
Шинэ жил тэмдэглэх тухай
Шилэн тирко авах тухай

1/6/12

Шинэ оны эхний өглөө
Ширээн доор хэвтэх 
Дарсны бөглөө гунигтай...