7/4/13

БИ МӨНХ НАСТАЙ...

БИ МӨНХ НАСТАЙ...
би бүх далайн эрэг дээр очно...би бүх уулын оргил дээр гарна...би мянга мянган бүтээл шинээр хийнэ...би маш олон хүнд хайр өгнө...би Монголоо хүчирхэг болгоно...би сая сая жил инээж, сая сая жил уйлж, сая сая жил санаа алдан сууна...
Өнөөдөр эсвэл маргааш хэзээ ч юм ирэх ҮХЭЛ надад ач холбогдолгүй...яаж үхэх нь ч тийм чухал биш...ЭХНЭЭСЭЭ Л БИ МӨНХ ОРШИЖ БАЙГАА...

12/2/12


Хазааргүй "тэнэглэл"
Хаа хүрч болохоо нотлох гэсэн 
Хагархай балархай түүхийн
Хагацал нулимстай жимээс...
Харьж ирээгүй аавууд бол
Хальж одсон төлөөс юм /гурван цэг/
...Уйлах нь инээд мэт өдрүүдийг
Улаан тэнгэртэй жилүүд хэмээнэ... /гурван цэг/

10/5/12



тэнгэр зүглэн алхах
тэр хүний сүүдэр 
элсээр мөлхөнө...

10/4/12

ургах ч үгүй 
хагдрах ч үгүй
утасны шон зогссоор л...

10/3/12

хоймор эзгүйрсэн хавар
аавын аягатай будаатай шөлнөөс
амьдрал амтагдана...

---------------------

Харанхуйн гэгээ


10/1/12

усны тэрэгтэй жаал
худаг дээр жиндсэн 
аравдугаар сар.

зүүднээс шивнэх үг
зүрхээр сийгэх
Өглөө