5/3/07

Орчлонгийн үүдэл их тэсрэлтийн үр
Одоо ч сөнөж буй их мөхлийн үзэгдэл
Харамлана булаана өмчилнө
Харагдах бүхэн агшин зуурыг гэгээ

Олдсон нас минь их үхлийн зам
Очих газар минь их гүн хязгааргүй
Хайрлана дурлана хагацна мартана
Хамаг бүхэн цаг зуурын зугаа