6/1/04

Madness - Дурсамж бүсгүй



Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй
Хайрлуулахсан гээд чадаагүй
Гэгээхэн зүүдрүү хөтөлсөн
Ариухан гоо бүсгүй
Намайг шатаах гэж илгээсэн
Чамайг харамсан үгүйлнээ ээ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй
Болорхон жүнзийг харшуулсан
Хайраар дүүрэн чиний хурим
Согтох эрхгүй миний сэтгэлд
Солиорсон дурлал унтарсан
Сэтгэл зүрхний гүнээс амилуулсан
Сэрүүн цагийн минь дурсамж
Балчирхан залуу наснаас чинь үлдсэн
Ягаахан тууз гарт минь гандсан