5/9/09

:::Нэгэн зүүд:::
Би хаа нэгтээ эхээс төрсөн чигээрээ алхаад л байна, алхаад л байна. Улмаар цагаан хэрэглэл бүхий орон дээр ирж сууна. Орны ирмэг дээр хэдэн ширхэг үс харагдаж байна. Тэгтэл тэр үснүүд амь орж тус бүрдээ могой мэт, хялгасан өт мэт эвхэрч хөдөлж эхлэх нь тэр. Түүгээр ч зогсохгүй тэдгээр үснүүд над уруу дайрч бүгдээрээ миний арьсны нүхээр сурган орцгооно. Энэ үед аймшигтай мэдрэмж төрж хамаг бие арзганан, хаа сайгүй мурилзан эвхрэх үснүүдийг арьсан завсраас цухуйн хөдлөхийг мэдэрч, харж байлаа.
Нэг нэгээр нь сугалаад дуусахгүй гэдгийг ойлгоод хэн нэгнээс гал нэхэн хамаг чадлаараа орилно...

Энэ байдал түр намжив...

..Хэсэг тайван байсны дараа би ямар нэгэн үсчний газар ирчихсэн нүцгэн зогсож байх юм. Үсчний сандал доор хөглөрсөн их үс бүгдээрээ миний арьсанд шигдэн орж би яг л сармагчин шиг амьтан болж өөр дээрээ бензин асгаж, хамаг чадлаараа орилж, дэвхэрч байлаа...

Тэр үснүүд тус бүрдээ өөрийн гэсэн бодолтой, ямар нэгэн зорилго агуулсан, сэтгэх чадвартай амьд биет гэсэн мэдрэмж төрж байлаа.
2009,05,02

Энийг уншив: жиргэе!

3 сэтгэгдэл:

deegdalantai said...

хөөх, ямар сонин зүүд вэ. Энэ зүүднийхээ талаар юу гэж бодож байгаагаа бичвэл уг нь маш сонин байна. Үснүүд юуг төлөөлж байгаа, яагаад нүцгэн явж байна гээд л.
Үс тэгсэн мөртлөө хүмүүс.
Чи өөрөө ямар нэгэн үсгүй гэдэг нь шалдан байна гэдгээс ойлгож болно. Тэр үснүүд чамруу дайрч байна гэхээр эргэн тойрондох хэсэг бүлэг хүмүүс чамд их төвөг болж чи тэрнээс ангижирах гэсэн ч чадахгүй байгааг эцэстээ өөрийгөө шатааж байгаагаар илэрч байна...
Энэ зүүдийг ойлговол маш их зүйлийг мэдэж авна гэж бодож байна. Өөрөө зүүднийхээ талаар юу бодож байгаагаа бичвэл уг...

Идо said...

Миний эргэн тойрон тийм хүмүүс байхгүй ээ. Бидний оршин байгаа дэлхий байгал л ийм мэдрэмжийг авдаг байх гэж бодсон.

Сэгсгэр said...

Кино үзчихлээ. Сайн кино юмаа.

Post a Comment