11/8/08

:::Нэгэн зүүд:::

:::Зүүд:::
Дэлхий ертөнцийг өтнүүд эзэлсэн байна. Далайн усанд хүртэл хэдэн зуугаараа язганаж байлаа. Хүмүүс орох байх газраа хайн сандралдан нэгнийгээ үл хайхран ийш тийш гүйлдэнэ. Би нэг хуучин арал олоод тийшээгээ сэлж хүрэхээр шийднэ. сэрэв. 2008.12

:::Зүүд:::
Тавган дотор балгийн төдий ус байна. Харин усан дотор хумас шиг хэмжээтэй нимгэхэн хальс хөвж байна. Нэг мэдэрсэн чинь би тэр хальс мэт нэг эст амьтан болчихсон тавган дотроос хорвоог харж байх юм. 2008,12,16

:::Зүүд:::
Хэн нэгэн надад бясалгах арга зааж байх юм.

1-р арга: Үснээсээ хар ба цагаан үснүүдийг сугалж аваад цаасанд боож сандал доороо хийгээд сууна. Сандал дээрээ суугаад бясалгах хэрэгтэй. Үр дүн нь хар ба цагаан үсний хольцоос зөвхөн цагаан үс л үлдсэн байх болно.


2-р арга: Голын эрэг дээр шөнөөр сууна. Бодол хүчээрээ голын усыг хөндлөн зүсэж чадах юм бол чи өөрийгөө хүн болж төрнө гэж үзээрэй.


Би голын эрэг дээр бясалгаж эхэлтэл зүүн талд хэсэг хүүхдүүд гол дотор шумбаад л тоглоод байх юм. Би өөрийн мэдэлгүй "Эдгээр хүүхдүүдийг зайлуулаад өгөөчээ. Миний нүд сохрох гээд байна" гээд л орилоод байх юм. Тэр үед зүүн нүд бүлтрэх гэж байгаа мэт ихээр өвдөж байв сэрсэн. 2008. 11 сар

:::Зүүд:::
Оршуулгын газраар тэнэж явна

Олон шарил дунд хэсэг хар шарил байх юм. Гэтэл хэн нэгэн хажуу талаас эдгээр шарил бол чиний үе удмын шарилууд. Чи энд удаж болохгүй хэрвээ удах юм бол чамайг сэрээх сүнс чинь оргүй хоосонд хийснэ... сэрсэн.2008,11 сар


Энийг уншив: :::Нэгэн зүүд:::жиргэе!

4 сэтгэгдэл:

ALCHEMIST said...

ANH UDAA ENE BLOG R ORJ IREV, ASAR IHTAALAGDAV

duurnee said...

ямар сонин нэг цаанаа л хачин сэтгэгдэл төрлөө

Кена said...

Гэгээхэн бодол бүхэн үс минь болж ургасан

Галзуурлын тухай бодол бүхий

Ганц ширхэг цагаан үс л сор мэт үзэгдээд

Гагцхүү түүнийг л үлдээгээд үсээ хусмаар
Бүхнээс ангижрах гэнэн хүсэл тээж

Тайтгаралыг зөвхөн зүүднээсээ л амтлан

Тамхины утаанаас уран зураг олж харахаар

Тойрон хүрээлэгчдийн инээмсэглэлээс зугтмаар

Салхины хөнгөхөн үелзэл мэт хүмүүсийн дуу чимээ

Санаа алдуулан тархинд ахин дахин хүрэхэд

Ядарч туйлдсандаа ганц ширхэг цагаан үсээ

-шатаагаад

Галзуугийн эмнэлгийн цонхоор

Гадаах нийгмийн

Солиотой хүмүүсийг харахад

Өөрийгөө цоо эрүүл гэсэн

Өөдрөг бодолоо нэг мөсөн батлах шиг л

Кена said...

тухайн үед би бас яг ийм цагаан үстэй зүүд зүүдлэчихээд тэрийгээ манаж чадахгүй.өдөржин бодоод ийм шүлэг л үлдэж билээ.

Post a Comment