11/16/08

Шаналсан хөхөөний андерграунд тоглоом дуусхад

Гэнэт нэгэн шөнө "гэртээ" одоход
Гэм бурууг минь надад аягалж өгнө.
Төөрч будлисан аяллаа дүгнүүлж
Төрдөг дээр минь "бонус"-гүйгээр нойллоно.
Шатаж үхсэн жоомны сүнсүүд намайг ээрч
Шаналсан хөхөөний мэдрэмжийг минь уудлаад
Хуруун чинээ хүн сэтгэл олоод хүйтнээр инээлдэн
Хувааж идэхээр булаацалдан одоход би ганцаардана
Энийг уншив: Шаналсан хөхөөний андерграунд тоглоом дуусхаджиргэе!

1 сэтгэгдэл:

Anonymous said...

:(
medersen ch yum shg medremj bn
medheesee medehgu n olon
:)

Post a Comment