12/29/08

2008 он

Хүн чанарын өрөө бүдэг лаатай
Хүнсний дэлгүүр үхлийн бараатай
Сонины нүүр хэрүүлийн алимтай
Сонгуультай, галтай, сумтай өдрүүд

Төрийн амьдрал цасан шуургатай
Төв замууд ланд-ны түгжрэлтэй
Уусан, идсэн бүгдээр ойлгомжтой
Урилга, мэндчилгээ, талархалтай өдрүүд

Урлагийн тайз хулгайчийн царилтай
Ухаангүй согтуурсан балмад залуустай
Өндөрлөгүүдийн ам согтуурлын үгтэй
Өрсөлдөөнтэй, алттай, тугтай өдрүүд

Эдийн засгийн амьдрал хэвтрийн дэглэмтэй
Эмээ өвөө нар ааш муутай
Бачуурсан, уурласан галзуу нийгэмтэй
Баралгин, Димдрол, Сидуксинтэй өдрүүд баяртай.

Энийг уншив: 2008 онжиргэе!

2 сэтгэгдэл:

Erkardo said...

Гоё болжээ. Долоон сарын нэгнийг оруулсан юм уу?

tersuud_girl said...

unen ugtei shuleg bnaaa....

Post a Comment