12/9/10

Бүх юм, би өөрөө
Бүр мөсөн мөхнө гэж үгүй
Ургаж буй өвс бол би
Унаж буй навч бол би
Хэдэн ч удаа үхэж болно
Хэзээ харин мөхөхгүй
Шивэрч буй бороо бол би
Ширгэж буй гол бол би
Энийг уншив: жиргэе!

1 сэтгэгдэл:

kafka said...

Би өөрөө би биш
Навчис унахад
Сэтгэл минь үхнэ ...
Би өөрөө чи биш
Бороо ороход
Бодол минь амилна ...

Шүлэг биш сэтгэгдэл
Ido андын харцанд ... :P

Post a Comment