Үүлс газарт бууж
өнгө өнгөөр солонгорон гэрэлтэхэд хүн
амьтан амьсгалж үл тэвчин тал бүр гүйнэ.
. .
Асар хурдан
гариг ертөнц дээр шөнө болж тэнгэрт
олон одод түгэв. Гайхалтай том, тод, олон
өнгө өнгийн од, гүнээс гүн бүр байж
боломгүй гил хар тэнгэрт гялтганах
оддыг хараад мэл гайхав. Сохор хүн хараа
орох мэт, эсвэл цонхны шилээ удаан
арчилгүй байж байгаад арчих мэт ТУНАРСАН
ШӨНИЙН ТЭНГЭР намайг эзэмдэн татна.
2012,04,17
Гайхан зогсов
Харих юмсан ТЭН-д ГЭР-тээ