Ус туучин гүйж өнгөрөхөд минь
Уйтгартайхан харсаар хоцорсон
Балчир нас минь байж л байгаа даа тэндээ
6/30/12
Labels:
Шүлэг
Бурхант хөшөөний тойронд
Балчир жаалууд тоглохуй
Буддагийн инээмсэглэл нүд гялбуулам...
Балчир жаалууд тоглохуй
Буддагийн инээмсэглэл нүд гялбуулам...
Labels:
Шүлэг
Хамгаас эрт ажил дээрээ очтол
Хажуудах цэцэн минь дэлбээгээ нээчихжээ
Хандаж гайхуулах хэн ч байсангүй...
Хажуудах цэцэн минь дэлбээгээ нээчихжээ
Хандаж гайхуулах хэн ч байсангүй...
Labels:
Шүлэг
6/21/12
Олны дунд орох тусам ганцаардана...
Орчлон нилдээ захгүй уудам далай мэт...
Ганцаардал бол барих барьцгүй атал байж болох хамгийн бодит оршихуй...Гуниг бол мэдлэг мэдрэмжийн торгон огтлол юм...Бид дандаа л ямар нэгэн найранд дээр суугаа мэт хөөрлөөр амьдрах юм бол мөнхөд согтуу явна...Бусдад анзаарагдах хэрэггүй, бусдыг анзаар...Үр дүнг битгий хүлээ...Өөрийнхөө дотор юу ч битгий үлдээ, дөнгөж мэндэлсэн хүүхэд мэт бол...зарим хүнд мунхаг хүн мэт санагдсан ч бүү тоо...Сэтгэл зүрхээ далай мэт төсөөллөөр дүүрэг...Эцэст нь өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг гүнээ ухаар...

Бодол
6/18/12
Тэндээс би шүлгээр уйлахад
Энд бороо орох болов уу
Тэнгэрт надад үзэг, дэвтэр олдох болов уу
Энд бороо орох болов уу
Тэнгэрт надад үзэг, дэвтэр олдох болов уу
Labels:
Шүлэг
Тэр зүйл хэзээ ирэх бол
Тэгээд биднийг хаашаа авч одох бол...
Амжиж би ээжийгээ жаргаах юмсан...
Тэгээд биднийг хаашаа авч одох бол...
Амжиж би ээжийгээ жаргаах юмсан...
Labels:
Шүлэг
6/17/12
ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР
Uujim zvvd
Энэ сайхан аялгууг сонсоод төрсөн мэдрэмжээ шүлэг болгон буулгав:
Одоогоор "ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР" гээд нэрэлчихвэл...
Энэ сайхан аялгууг сонсоод төрсөн мэдрэмжээ шүлэг болгон буулгав:
Одоогоор "ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР" гээд нэрэлчихвэл...
Олуулаа эсвэл цөөхүүлээ
гээд ч яах вэ
Огторгуйн зайд өнчин
дэлхий минь ганцхан шүү
Тэнхлүүн эсвэл ядмагхан
явсан ч яах вэ
Тэнгэрийн доорх тавилан
минь хэдийхэн билээ
Нэртэй төртэй эсвэл
нэргүй сүргүй явсан даа ч яахав
Нэг л наран доор бид
амьдрах хувьтай
Маргаашийн тухайн
төсөөлөн бодоорой
Мандах наран гэрэлтэхийг
ажаарай
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах
зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах
эрхтэй
Зам мөр чинь буруу
байсан ч
Заяа төөрөг чинь зөв
байх болно
Ажилгүй мөнгөгүй ч амьд
байгаа л бол
Амьдралд олон сонголт
байдгийг хараарай
Цөм биесээ хүндлэн
хайрлавал
Цөөхөн гэлтгүй сайхан
болоход итгээрэй
Алуурчин хэдий ч түүнийг
хайрлах ээжий нь бий
Адгийн тонуулчин хэдий
ч түүнд хайлах үр нь бий
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах
зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах
эрхтэй
Нартай бороонд норон
норон гүйгээрэй
Найз нөхөрлөлөө мөнгөөр
бүү солиорой
Сартай шөнөөр өөрийгөө
цэгнэн суугаарай
Салхины сэвэлзээнээс
өрөөлийг нөмөрлөөрэй
Танихгүй хүний өмнөөс
тусаа бүү харамлаарай
Талын салхинд гараа
дэлгэн инээмсэглээрэй
Дахин ирэхгүй үүлсийн
цувааг удаан ажаарай
Дандаа инээж бус,
заримдаа мэгшин уйлаарай
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах
зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах
эрхтэй
Солгой хоолойтой ч
хамаагүй ээ инээмсэглэн дуулаарай
Сонсохгүй байсан даа
ч хамаагүй хайртай гэдгээ хэлээрэй
Үлдэх мөрөө хичээн
бодоорой
Үлдээсэн түүхээ эргэн
санаарай
Мохмоор санагдаж
ганцаардах үедээ
Монгол гэдгээ битгий
мартаарай
Хамаг түмнээрээ хайрлах
сэтгэлээ өндөрт өргөвөл
Хааны удмаа сэргээх
болно оо
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах
зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах
эрхтэй
Labels:
Шүлэг
6/14/12
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, гэрлийн шон бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...
Манаач өвөө, гэрлийн шон бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...
Labels:
Шүлэг
Тэнгэрт одсон ламтны
Тэрлэсэн бадаг мөртүүд
Цагийн сударт мартагдсан
Цагаан уул цэцэг адил...
Тэрлэсэн бадаг мөртүүд
Цагийн сударт мартагдсан
Цагаан уул цэцэг адил...
Labels:
Шүлэг
Хөлөө зөөж ядан алхах
Хөгшин яст мэлхий гунигтайгаар:
“Урт наслах ч уйтгар шүү” гэж хэлээд
Нууцлаг ганцаардлын судраа
Нуруундаа үүрээд одов.
Хөгшин яст мэлхий гунигтайгаар:
“Урт наслах ч уйтгар шүү” гэж хэлээд
Нууцлаг ганцаардлын судраа
Нуруундаа үүрээд одов.
Labels:
Шүлэг
Subscribe to:
Posts (Atom)