Цэцэг ургах нь сонсогдох
Жижигхэн өрөөнд минь
Чимээ аниргүй нам гүм
Чиний тухай бодлууд
Надтай хамт
Цантсан цонх
Унтаж байгаа ханын цаг
Удаан удаан будрах цас
Гадаа хэн нэгэн алхаасай
Гараа даллан мэндлэх юмсан
Яг ингээд зуун өвөл үргэлжилвэл
Ямар олон хүн шүлэг бичих болоо
Яг хэчнээн мянганы дараа
Би цас болон будрах болоо...
жиргэе!
6 сэтгэгдэл:
хичнээн хүн шүлэг бичих бол...
шүлэг бичиж амьд үлддэг.
Гадаа хэн нэгэн алхаасай ..,
:(
CHinii tuhai bodluud - GUNIGTAI
Uneheer taalagdlaa duu mini, chamaig hen gedeg ve? yostoi mundag sain shulegch baina. bayarallaa. http://www.munkhtengerniigemleg.blogspot.com/
Ээх сүүлийн мөрүүд яасан сайхан юм
gantsaardaad bgan bn da
Post a Comment