Орчлонгийн үүдэл их тэсрэлтийн үр
Одоо ч сөнөж буй их мөхлийн үзэгдэл
Харамлана булаана өмчилнө
Харагдах бүхэн агшин зуурыг гэгээ
Олдсон нас минь их үхлийн зам
Очих газар минь их гүн хязгааргүй
Хайрлана дурлана хагацна мартана
Хамаг бүхэн цаг зуурын зугаа
5/3/07
Labels:
Шүлэг
6/6/06
DCLXVI
Харанхуйн гүнээс
Хар муурын гунигт харц
Хагархай толь, хугархай хайч
Хаана байна миний сүнс
Тамлан жаргаах далд зүүд
Таазаар дүүрэн танил царай
Хар муурын гунигт харц
Хагархай толь, хугархай хайч
Хаана байна миний сүнс
Тамлан жаргаах далд зүүд
Таазаар дүүрэн танил царай
6/1/04
Madness - Дурсамж бүсгүй
Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй
Хайрлуулахсан гээд чадаагүй
Гэгээхэн зүүдрүү хөтөлсөн
Ариухан гоо бүсгүй
Намайг шатаах гэж илгээсэн
Чамайг харамсан үгүйлнээ ээ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй
Болорхон жүнзийг харшуулсан
Хайраар дүүрэн чиний хурим
Согтох эрхгүй миний сэтгэлд
Солиорсон дурлал унтарсан
Сэтгэл зүрхний гүнээс амилуулсан
Сэрүүн цагийн минь дурсамж
Балчирхан залуу наснаас чинь үлдсэн
Ягаахан тууз гарт минь гандсан
Labels:
Бусад
Subscribe to:
Posts (Atom)