11/27/10

RLMTL'2


Нисдэг нисдэггүй
Бурхад хийгээд чөтгөрүүд
Нирваан болоод Нисванис
Бүгд цөм зүрхээ дэлдэж
Бүтэн шөнөжин улилдана.
Хамгийн тод гэрлийг
Хайж байна тэд
Харанхуйн гүнд байгааг нь
Харж байна бид.
Энд байхгүй тэр зүйл
Тэнд байгаа маргааш
Түр хүлээ тэсэж үлд
Түлэнхий зүрхээ дарсаар угаа.
Одоо цагийн төлөө элгээ арилж
Орчлон нилдээ хар далавчтайг мэдэр
Онгон бүсгүйн хөлсний үнэртэй
Ороолон шулмын тарчлааныг сонс.
Сонс сонс сонс...Чихээрээ бүхнийг ид
Солиорч байна гэж бүү ай
Сэмэрч хатсан хар далавчаа дэлгэ
Сэтгэлд чинь гэрэл байгаа бол нис.
Нис нис нис... Зүрхээрээ нис
Нисдэг шумуулхан минь сор.
Сор сор сор...Цусан улаан хас тэмдэг
Цугларсан бүхэн нисэх болно
Хайрлах хэрэггүй, харамлах хэрэггүй
Харанхуйн гүнээс гэрлийг хайгчид аа
Хатаж үхтлээ чарлалдан..чарлалд...








11 сарын 27





Хааяа нэг яг ингэж

Цаг хугацаа зогсох сайхан
Хамаг бүхэн намайг чагнаж
Харин би бүгдийг ажиглана

Арван нэгдүгээр сар
Танил гудамж, танил хэмнэл
Анданте - Моцарт
Амьд хөгжим, амьд мэдрэмж

Томоос том цонх, цаана нь
Тоглож буй цасан ширхэгүүд
Зоогийн газар, халуун кофе,
Зогсолгүй эргэлдэх Матисийн бүжигчид

Сонсож байна уу та нар
Солгой зүрхний дуулал шиг
Модилъяний бүсгүйчүүдийн
Зүрхний чимээг анирдаач

Буурал амьдралын тухай
Бүхнийг дэлгэх цаг хугацааны
Буцаж ирэхгүй өчигдөрүүдийн төлөө
Винсинтийн хөрөг болъё би.

11/5/10

Цаашид дэлхий нийт гар урлалын шинж чанарт анхаарлаа хандуулна... Энэ бол хууль...

Цаашид дэлхий нийт Visual-с залхаж эхэлнэ...Энэ бол маргааш...

Цаашид дэлхий нийт хэрэглээг урлаг болгож авч үзнэ...Энэ бол хөгжил...

Цаашид хүний амьдрах хэлбэр нь өөрөө урлаг байх болно...Энэ бол ирээдүй...

Цаашид хувь хүний давуу тал нь мэдрэмж байх болно...Энэ бол мөн чанар...